ДУНДГОВЬ АЙМАГТ “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
ДУНДГОВЬ АЙМАГТ “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Дундговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан энэ сарын 11-ний өдөр “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон талт хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ахлах мэргэжилтэн М.Отгонжаргал болон аймгийн удирдлагууд, хууль хяналтын байгууллагын удирдлагууд, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, Засаг дарга, хэсгийн төлөөлөгч нарын нийт 63 хүн оролцжээ. Зөвлөгөөний үеэр 13 байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлаа танилцуулсаны дотор аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх С.Гансэлэм “Прокурорын хяналтын үйл ажиллагаа түүний онцлог, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний  талаар мэдээлэл хийжээ. Уг зөвлөгөөнөөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх” зорилгоор зөвлөмж гарган баталж, зөвлөгөөнд оролцсон байгууллагууд нэг мөр хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэсэн байна.