Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөгч нарт гэр бүлийн хүчирхийллийн ойлголт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, зөрчлийн тухай болон Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/96 тушаалын хавсралтаар батлагдсан Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан зааврын талаар энэ сарын 09-ний өдөр сургалт зохион байгуулжээ. Сургалтаар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон хэргийг шалгах харьяалал, сэжигтнийг баривчлах ажиллагаанд тавих прокурорын хяналтын талаар болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар харилцан ярилцсан нь үр дүнтэй болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба