ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА НАРЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛЛАА

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА НАРЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛЛАА

Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт Судалгааны төвөөс прокурорын байгууллагын тамгын хэлтсийн дарга нарт зориулсан сургалтыг  энэ сарын 12-ны өдөр зохион байгуулж, сургалтанд Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газрын тамгын хэлтсийн дарга нар хамрагджээ.  Сургалтыг “Төрийн байгууллагын стратеги төлөвлөлт”, “Төрийн байгууллагын орчны шинжилгээ хийх арга зүй”, “Тэнцвэржүүлсэн үнэлгээний картыг ашиглан стратегийн төлөвлөгөө боловсруулах”, “Стратегийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт, үнэлгээ хийх нь” зэрэг сэдвийн хүрээнд тус төвийн хяналтын прокурор П.Эрдэнэбат явуулсан байна.