Говь-Алтай аймгийн Прокурорын газраас санаачлан 4 дэх жилдээ тус аймгийн хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, шинээр батлагдсан хуулийн заалтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн хуулийн байгууллагуудын дунд хамтарсан зөвлөгөөнийг өчигдөр байгуулжээ. Зөвлөгөөнд уламжлал ёсоор Говь-Алтай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Өмгөөлөгчийн салбар зөвлөлийн удирдлагууд болон ажилтан, алба хаагчид оролцож нийт 80 хүнийг хамарсан байна. Зөвлөгөөний үеэр аймгийн Ерөнхий прокурор Б.Ганбаатар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чиглэлээр мөрдөн байцаалтын хэргийн хугацааг сунгахгүй байх, хэрэг бүртгэлтийн хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх тал дээр аймгийн Цагдаагийн газраас дорвитой арга хэмжээ авч ажиллах, сэжигтэн яллагдагчид өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх эрхийг тайлбарлан өгч хэргийг хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэх, мөрдөн байцаалтын шатанд хэргийг хэрэгсэхгүй болгохгүй байхад анхаарах, гомдол, мэдээллийг хуулийн хугацаанд бүрэн шалгах зэрэг асуудлуудлыг анхааруулсан байна. Зөвлөгөөнөөс өмгөөлөгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, мөрдөгч, прокурор, шүүгч, шинжээч нараас анхаарах асуудлын хүрээнд дараах шийдвэрт хүрч ажилласан байна. Үүнд:
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба