ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙВ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙВ

Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2018 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын хугацаанд тус аймгийн ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын багш нар, Монгол банкны Говь-Алтай аймаг дахь салбарын ажилтнууд, арилжааны банкны ажилтнууд, Цагдаагийн газрын мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нар, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар болон Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны байгаль орчны байцаагч нарт тус тус хууль тогтоомжийг таниулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж прокурорын байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн талаар мэдээлэл өгч ажиллажээ. Тухайлбал: Хяналтын прокурор Б.Батнасан 2018 оны 1 дүгээр сард аймагт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын багш нарт “Цахим орчинд үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр, 3 дугаар сард Монгол банкны Говь-Алтай аймаг дахь салбарын ажилтнууд “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэглээ” сэдвээр, арилжааны банкны ажилтнуудад “Зөрчлийн тухай хууль” “Цахим орчинд үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын болон сумын байцаагч нарт “Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэглээ”, “Авлигын эсрэг хууль”, “Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль” сэдвүүдээр,

Хяналтын прокурор Х.Гүнжидмаа 2 дугаар сард Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны байгаль орчны байцаагч нарт “Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн” сэдвээр тус тус яриа таниулга хийж, хэлэлцүүлэг, тэмцээн зохион байгуулан оролцогчдын асуултанд хариулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан байна. Шинээр батлагдсан хуулийг сурталчлан таниулах, гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, прокурорын байгууллагын хуулиар хүлээн чиг үүргийг сурталчилах, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх чиглэлээр хийгдсэн сургалт, яриа таниулгад нийт 577 хүн хамрагджээ.