Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зүйн мэдлэг олгох зорилгоор Баян-Өлгий аймгийн төвийн нийт 12 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагчид болон нийгмийн ажилтнуудыг хамруулан “Бид ирээдүйн манлайлагчид” хүүхдийн зөвлөгөөнийг өчигдөр буюу / 04.16 /-ны өдөр зохион байгуулжээ. Тус зөвлөгөөнийг Баян-Өлгий аймгийн прокурорын газар, Цагдаагийн газар, Өлгий сумын ИТХ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллага хамтран зохион байгуулсан байна. Зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Еркегүл “Хүүхдийн эрх” сэдвээр мэдээлэл хийж, хүүхдийн эрхийн тухай конвенц, хүүхдийн эрхийн тухай хуулийн талаар ойлголт мэдэгдэхүүнийг өгч ажиллажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба