Прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, орон нутаг дахь хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн прокурорын газрын нэрэмжит шилжин явах цомын төлөөх гар бөмбөгийн тэмцээнийг энэ сарын 14-ний өдөр 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ. Тэмцээнд Аймгийн прокурорын газар, Шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн харъяатын газрын Өмнөд бүс дэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Бусад хуульчдын төлөөллөөс бүрдсэн 7 баг оролцож аваргаа шалгаруулсан байна. Тус тэмцээний тэргүүн байр, шилжин явах цомын эздээр Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, дэд байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, гутгаар байрыг Шүүхийн шинжилгээний албаны баг тус тус эзэлсэн бөгөөд тэмцээнд байр эзэлсэн баг тамирчдад баяр хүргэж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж, дурсгалын зураг авахуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба