НАЛАЙХ- БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЦАГДААГИЙН ХЭЛТЭС, ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
НАЛАЙХ- БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЦАГДААГИЙН ХЭЛТЭС, ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Нийслэлийн Налайх-Багахангай дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Шүүх шинжилгээний албатай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Зөвлөгөөнөөр дээрх байгууллагуудын 1 дүгээр улиралд хийж гүйцэтгэсэн ажлын явц байдал, чанар үр дүн болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэглэх, хэрэгжүүлэх явцад гарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар харилцан ярилцаж, санал солилцсон байна. Зөвлөгөөнд Нийслэлийн Налайх-Багахангай дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Ариунболд, дүүргийн прокурорын газрын орлогч прокурор болон  хяналтын прокурорууд,тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Сумъяа, Шүүхийн шинжилгээний хэсгийн дарга  цагдаагийн хошууч Д.Отгонсүрэн,  мөрдөгч,  шинжээч нар оролцжээ. Зөвлөгөөний үеээр хяналтын прокурор Р.Машлай УЕПГ-аас эрүүгийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар ирүүлсэн ажлын чиглэлийн талаар мэдээлэл хийж, хяналтын прокурор Б.Батбаяр мөрдөгч нараас үйлдэж буй эрх зүйн хэлбэрүүдэд гарч буй зөрчил дутагдал, түүнийг засч ажиллах талаар  сургалт орсон байна. Зөвлөгөөний төгсгөлд дүүргийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Ариунболд мөрдөгч, прокуроруудад 2 улиралд хийж гүйцэтгэх ажлын талаар тодорхой үүрэг даалгавар өгчээ.