ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ ХАРИУЦСАН ПРОКУРОРУУДЫН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ ХАРИУЦСАН ПРОКУРОРУУДЫН СУРГАЛТ  ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Сургалт, судалгааны төвтэй хамтран Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Төв аймгийн прокурорын газруудын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокуроруудад  сургалт зохион байгуулж, өнөөдөр / 04.17 / өндөрлөлөө. Сургалтын эхний өдөр УЕПГ-ын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн  болон Сургалт судалгааны төвийн хяналтын прокурорууд “Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлал, Зөрчилд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт, анхаарах асуудал, Эрүүгийн болон захиргааны хэргийн шүүхээр зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцоход анхаарах асуудал, Зөрчил шалгах тодорхой ажиллагаанд тавих прокурорын хяналт, анхаарах асуудал” сэдвүүдийн хүрээнд сургалт орсон. Харин өнөөдөр / 04.17 / сургалтын хуваарийн дагуу Цагдаагийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Гадаадын иргэн, харъяатын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд сургалтанд хамрагдаж буй прокуроруудад байгууллага тус бүрийнхээ онцлог, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, харилцан ярилцлаа. Тодруулвал ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Х.Наранбаатар “Цагдаагийн албаны тухай хууль болон зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтан, тэдгээрийн үйл ажиллагааны онцлог, анхаарах асуудал” , МХЕГ-ын Байгаль орчны хяналтын хэлтсийн дарга Д.Цэрэндаш “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааны онцлог, анхаарах асуудал”, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал, Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Д.Болорчимэг “Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн чиглэлээрх хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааны онцлог, анхаарах асуудал” сэдвүүдээр  мэдээлэл хийв. Мөн ОБЕГ-ын Стратегийн төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Б.Баянмөнх “Онцгой байдлын байгууллагын бүтэц, тогтолцоо, бүрэлдэхүүн, чиг үүрэг, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж буй үйл ажиллагааны онцлог, анхаарах асуудал” , Гадаадын иргэн хяръяатын газрын хяналтын улсын байцаагч н.Өнөмөнх “ Гадаадын иргэн, харъяатын газрын бүтэц, тогтолцоо, бүрэлдэхүүн, чиг үүрэг, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж буй үйл ажиллагааны онцлог, анхаарах асуудал” , Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Б.Ганхуяг “Нийгмийн даатгалын байгууллагын бүтэц, тогтолцоо, бүрэлдэхүүн, чиг үүрэг, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж буй үйл ажиллагааны онцлог, анхаарах асуудал” сэдвээр тус тус мэдээлэл өгч, сургалтанд хамрагдаж буй прокуроруудтай харилцан ярилцаж санал солилцов. Сургалтын төгсгөлд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлтэй асуудлуудын талаар сургалтанд хамрагдсан прокурорууд чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэнээр сургалт өндөрлөсөн юм. Тус сургалт, маргааш / 04.18 / үргэлжлэн  Аймаг, Сум дундын прокурорын газруудын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокуроруудад онлайнаар  явуулагдах  бөгөөд www.prokuror.mn сайт тухай бүрт нь мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.