Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 хэлтсээс прокурорын байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн прокурор, ажилтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилтыг хангах хүрээнд Монголын банкнуудын холбооны ерөнхийлөгч, Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзоригийг урьж, “Эдийн засгийн тухай ойлголт” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтад тус прокурорын газрын прокурор, ажилтнууд идэвхтэй хамрагдаж, уг сэдвээр харилцан ярилцсаны зэрэгцээ дараагийн сургалтыг Хөрөнгийн зах зээлийн тухай ойлголт сэдвээр зохион байгуулахаар төлөвлөлөө. Цаашид зорилтыг хэрэгжүүлэхээр сургалтын чанар, үр дүн, хамрах хүрээ, агуулгыг сайжруулж, үе шаттайгаар зохион байгуулна гэж Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба