ПРОКУРОР, МӨРДӨГЧ НАРЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
ПРОКУРОР, МӨРДӨГЧ НАРЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас энэ сарын 17-ны өдөр прокурор, мөрдөгч нарын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.  

Зөвлөгөөнд сум дундын ерөнхий прокурор болон тус прокурорын газрын хяналтын прокурорууд, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, мөрдөгч нар оролцов. Зөвлөгөөнөөр Сум дундын Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа гэмт хэргийн талаарх болон зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн шийдвэрлэлт, цаашид анхаарах зарим асуудал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцсон юм. Зөвлөгөөнөөс энэ сард эцэслэн шийдвэрлэх хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн хуваарь гаргах,  гэмт хэргийн болон зөрчлийн талаарх гомдол мэдээлэл, зөрчлийн болоод эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэхэд хууль, заавар, журмын заалтыг нэг мөр хэрэгжүүлэх зэрэг шийдвэр гаргаж, шийдвэрийн биелэлтийг тооцон ажиллахаар боллоо гэж Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас мэдээллээ.