ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН АХМАДЫН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУД БАГАНУУР ДҮҮРЭГТ АЖИЛЛАВ

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН АХМАДЫН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУД БАГАНУУР ДҮҮРЭГТ АЖИЛЛАВ

Монгол Улсын Прокурорын байгууллагын Ахмадын холбооны тэргүүн Г.Бадамханд, Улсын Ерөнхий прокурорын газрын Ахмадын хорооны дарга Д.Эрдэнэчимэг, Нийслэлийн прокурорын газрын Ахмадын хорооны дарга М.Туяацэцэг нар Багануур дүүргийн прокурорын газарт ажиллав. Энэ үеэр дүүргийн прокурорын газар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад прокурор, ажилтнуудтай уулзалт хийхийн сацуу Ахмадын холбооны талаар мэдээлэл өгөв.

Уулзалтад тус дүүргийн прокурорын газрын прокурор, ажилтнууд оролцсоноос гадна нэгэн цаг үед гурван аймаг болон тус дүүргийн прокуророор ажиллаж байсан ахмад прокурор Д.Цэндцэсэм, ахмад прокурор Ш.Баатаржүрмэд, ахмад ажилтан Ш.Цээнэнхүү, Э.Мөнхөө, Л.Пүрэвсүрэн нар оролцлоо.

Түүнчлэн прокурорын байгууллагад олон арван жил ажиллаж, удирдах албан тушаал хашиж явсан прокуроруудын хувиар ажил, мэргэжлийн арвин туршлага, мэдлэгээсээ хуваалцаж яриа өрнүүллээ гэж Багануур дүүргийн прокурорын газраас мэдээллээ.