Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус аймгийн Прокурорын газар, хууль эрх зүйн хэлтэс, хуулийн байгууллагуудтай хамтран энэ сарын 15-ны өдөр тус сумын төрийн албан хаагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах ажлыг зохион байгууллаа. Тус сургалтанд Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Баасанжав Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын талаарх ойлголт, түгээмэл үйлдэгдэж буй зөрчлийн хэргийн гаралт, цаашид анхаарах асуудал сэдвээр сургалт оров. Сургалтанд зэргэлдээ Завханмандал сумын 60 гаруй төрийн албан хаагч болон Эрдэнэхайрхан сумын 70 гаруй төрийн албан хаагчид хамрагдлаа гэж Завхан аймгийн Прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба