ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХАТАНБУЛАГ СУМЫН ХАНГИ ХИЛИЙН БООМТЫН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХАТАНБУЛАГ СУМЫН ХАНГИ ХИЛИЙН БООМТЫН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорноговь аймгийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт Хатанбулаг сумын Ханги хилийн боомтод ажиллаж буй Гааль, Мэргэжлийн хяналт, Хилийн цэргийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад  “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”-ын зарим заалтын талаар, "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд анхаарах асуудлууд”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд хэрхэн явуулах тухай” сэдэвт сургалтууд зохион байгууллаа.  Мөн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа болон мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулах явцад гарч буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн арилгах, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгсөн юм. Хатанбулаг сумын Ханги хилийн боомтод ажиллаж буй Гааль, Мэргэжлийн хяналтын газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран тухайн боомтод амьдарч буй 80 гаруй иргэдэд Монгол Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн талаар болон Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Гаалийн тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хэрхэн шийдвэрлэдэг талаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл хийж, энэ талаараа орон нутгийн DSB телевизэд ярилцлага өгөв гэж Дорноговь аймгийн Прокурорын газраас мэдээллээ.