Сонгинохайран дүүргийн Прокурорын газраас Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн “Хэрэг бүртгэлтийн хэргийг үндсэн хугацаанд нь шалгаж шийдвэрлэх болон хугацаа сунгагдан шалгаж буй хэрэг бүртгэлийн хэрэгт гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шуурхай эрэн сурвалжлан олж тогтоох хэргийг шийдвэрлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж”-ийн дагуу аянг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор тус дүүрэг дэх Цагдаагийн 1,2,3 дугаар хэлтсийн дарга, дэд дарга, тасгийн дарга, ахлах мөрдөгч, прокурор нарын хамтарсан зөвлөгөөн зохион байгуулав. Аяны хүрээн тус дүүрэг дэх Цагдаагийн 1,2,3 дугаар хэлтсийн тасгийн дарга, дүүргийн прокурорын газрын ахлах прокуроруудын ахалсан ажлын хэсэг байгуулах тухай хамтарсан тушаал гаргаж аяны явц байдалтай 7 хоног бүрийн баасан гарагт танилцаж прокурорууд хэрэг бүртгэлийн хэрэг тус бүртэй Цагдаагийн хэлтсүүдэд очиж биечлэн танилцах ажлыг зохион байгуулж эхлэв. Аяны хүрээнд хэрэг бүртгэлийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн хэргийн тоон үзүүлэлтийг гаргаж цагдаагийн хэлтсүүдийн тасаг тус бүрээр нь байр эзлүүлж дүгнэх ба хэлтэс тус бүрийн ажлын хэсгийг ахалж ажиллах ахлах болон хяналтын прокуроруудыг томиллоо. Аяны дүнг 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дүгнэж дотооддоо сайн ажилласан мөрдөгч, прокурорыг шагнаж урамшуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба