Сонгинохайран дүүргийн прокурорын газраас МонголУлсын Ерөнхий прокурорын 03 тоот “Албан даалгавар” –ыг биелүүлэх зорилгоор тус дүүрэг дэх Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсийн дарга, дэд дарга, тасгийн дарга нартай хамтарсан уулзалт зохион байгуулав. Уулзалтаар Улсын ерөнхий прокурорын албан даагаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулах ажлууд түүний биелэлт үр дүнг тооцох хугацааны талаар харилцан ярилцаж, дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажил хариуцсан ахлах прокуроруудын ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах, хэрэг бүртгэлтийн хэргийн хугацаа сунгах тогтоолын загварыг өөрчлөх, мөрдөгч нар нь хэрэг бүртгэлийн хугацаа сунгах тохиолдолд хяналтын прокурорт өмнөх хугацаанд хийсэн ажлаа танилцуулж зөрчил гаргасан тохиолдол бүрт тайлбар бичсэний дараа ахлах прокурорт танилцуулж хугацаа авч байх, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шуурхай, тохирсон таслан сэргийлэх арга хэмжээ авч байх, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэргийн тоог нэмэгдүүлэх, эрэн сурвалжилах болон ажиллагааны явцад бичсэн прокурорын даалгаварын заалтыг тасгийн дарга нар мөрдөгчийн саналтай тнилцах явцдаа давхар тооцож байх гэх мэт асуудлуудын талаар санал солилцож хэрэг бүртгэлийн ажиллаанд байгаа хэргүүдийг шалгаж шийдвэрлэх хамтарсан ажлын хэсэг байгуулах тушаал гаргаж ажиллаа. Улсын Ерөнхий прокурорын албан даалгаварын хэрэгжилтийг улирал бүр хамтарсан уулзалт зохион байгуулж дүгнэж, цаашид авах арга хэмжээний талаар тухай бүрт нь харилцан ярилцаж шийдвэрлэж байхаар төлөвлөн ажиллаж байна гэж Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба