“АЖЛЫН ЧАНАР, ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“АЖЛЫН ЧАНАР, ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хэнтий аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газартай хамтран “Ажлын чанар, үр дүнг нэмэгдүүлэх нь” хамтарсан зөвлөгөөнийг өнгөрөгч баасан гарагт зохион байгууллаа. Хамтарсан зөвлөгөөнөөр эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт,  зөрчлийн  гомдол, мэдээлэл, тэдгээрийн шийдвэрлэлт, зөрчлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд анхаарах асуудлын талаар харилцан ярилцаж, мэдээлэл солилцов. Зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын чанар, үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор “Ажлын хэсэг байгуулах  тухай” хамтарсан тушаал гарган биелэлтийг тооцон ажиллаж байна гэж Хэнтий аймгийн Прокурорын газраас мэдээллээ.