ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас, Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасагтай хамтран энэ сарын 18-ны өдөр дүүргийн 1, 2, 3 дугаар хэлтсийн олон нийтийн цагдаагаар томилогдон ажиллаж байгаа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгууллаа. Сургалтаар Монгол улсын Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, холбогдох заавар, дүрэм журмыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал сэдвийн хүрээнд сургалтыг явууллаа гэж Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас мэдээллээ.