Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Алтанбулаг суманд энэ сарын 23-ны өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа. Алтанбулаг сумын хувьд улсын онцгой бүс, 24 цагийн үйл ажиллагаатай хилийн шалган нэвтрүүлэх боомт ажилладаг, дулааны улирал ирж, амралт зугаалгын үе эхэлж байгаатай холбоотой хилээр нэвтрэх иргэдийн урсгал нэмэгдэж, улмаар гэмт хэрэг, зөрчил нэмэгдэж болзошгүй тул түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналтын прокурор Д.Нямдэлэг сумын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид болон иргэдэд зориулан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн талаар холбогдох мэдээллийг хийж, тараах материал, сурталчилгааны хуудсыг өгч, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч, санал солилцон яриа, таниулга хийсэн юм. 2018 он гараад тус Алтанбулаг сумын ИТХ-ийн дарга буюу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлаа хэрхэн төлөвлөж, хэрэгжүүлж буй байдлыг хяналтын прокурор А.Ариунзаяа шалгаж, тодорхой үүрэг чиглэл өгч ажиллалаа гэж Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба