УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ТУШААЛААР БАТЛАГДСАН ЗААВАР ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ТУШААЛААР БАТЛАГДСАН ЗААВАР ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газар, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудад “Эрүүгийн хэрэгт хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримт, эд зүйлийг хураан авах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх, шийдвэрлэх журам", “Шинжилгээний объектийг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах, шилжүүлэх, устгах журам”-ыг хэрэгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр тус аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн ахмад Е.Мөнх-Учрал “Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх /галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, мансууруулах мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйл, спирт, согтууруулах ундаа, шатамхай, химийн бодис, химийн хорт бодис, хортой хаягдал/, түргэн муудах буюу гэмтэх, устах, чанар байдлаа алдах /мал, амьтны гаралтай түүхий эд/, Соёлын үнэт зүйл, түүх, соёлын дурсгалт зүйл /архелоги, палентологийн олдвор/, Үндэсний валют, валют, валютын үнэт зүйл, үнэт эдлэл; Цахим болон санхүүгийн баримтыг хэрхэн хадгалах, хамгаалах, Шинжилгээний байгууллагад хэрхэн хүргүүлэх” талаар эрх бүхий албан тушаалтнуудад зөвлөгөө өгч ажиллав. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас мэдээллээ.