ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн 1, 2  дугаар хэлтсүүд болон Эрүүл мэндийн төвтэй хамтран өмнө нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Архи, тамхи, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис, тэдгээрийн хор уршиг”-ийн талаар сургалт зохион байгуулсан бол энэ удаад дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн оюутнуудад яриа таниулга хийх, сургалт зохион байгуулах ажлыг хийж эхлүүлээд байна. Сургалтын зорилго нь Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний хор уршиг болон энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар оюутнуудын мэдлэгийг дээшлүүлж, хандлагыг өөрчлөх явдал юм. Технологийн дээд сургуулиас эхлүүлсэн энэхүү сургалтанд дүүргийн Эрүүл мэндийн төвийн наркологийн эмч Н.Пүрэвсүрэн, дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Тайванбаатар нар оролцож, тус тусын чиглэлээр нийт 113 оюутанд мэдээлэл өгч ажиллалаа гэж Хан-Уул дүүргийн Прокурорын газраас мэдээллээ.