Завхан аймгийн Прокурорын газраас 2018 оны 03 дугаар 15-ны өдөр болон энэ сарын 26-ны өдрүүдэд Элдэв-Очирын нэрэмжит Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн монгол хэл уран зохиолын багш, тэргүүлэх зэрэгтэй, докторант Н.Дэлгэрмааг урьж “Эх хэл, бичигтээ эзэн нь байцгаая” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Монгол хэл нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа мөн. Даяаршлын эрин үед Эх хэл соёлоо дээдлэн хүндэтгэх, монгол хэлний зөв бичих, зөв дуудах, зөв найруулах болон монгол хэлэнд янз бүрээр бичигддэг үгс нэлээдгүй байдгийг судлуулахын зэрэгцээ монгол хэлний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Монгол улсын иргэн бүр монгол хэл, бичиг үсгээ сурах, монгол хэлээр мэдээлэл авах, өвлөх, өвлүүлэх, хамгаалах, хөгжүүлэх боломж, нөхцөлөөр хангагдах эрхтэй” заасан байдаг. Сургалтанд аймгийн прокурорын газрын нийт прокурор, захиргаа, үйлчилгээний ажилтнуудыг бүрэн хамруулан зохион байгуулсан бөгөөд сургалт монгол хэлний зөв бичих дүрмээр чээж бичиг бичүүлэн холбогдох шинэчлэгдсэн дүрмүүдийг харилцан ярилцсан ба цаашид дээрх сэдвээр давтан сургалтыг зохион байгуулахаар тогтлоо гэж Завхан аймгийн Прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба