Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Лхагвадоржийн Л.Соёмбо нь Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдсан Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо болон прокурорын байгууллагын нэр төрийг өндөрт өргөн хүрэл медаль хүртсэнийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Талархал гардуулж, хагас сарын цалингаар урамшуулан шагналаа. Тус шагналыг өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай гардуулж өгөв. Шагналыг Ёслол хүндэтгэл"-ийн танхимд гардуулсан бөгөөд Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Алтангэрэл, Баянгол дүүргийн Ерөнхий прокурор Н.Энхтуяа нар байлцав.
Жюү жицүгийн ДАШТ нь энэ сарын 23-25 -ны өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод болсон бөгөөд Л.Соёмбо нь насанд хүрэгчдийн буюу мэргэжлийн тамирчдын цагаан бүсний М-2 ангиллын 77 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн байна.Тус тэмцээнд 100 гаруй орны 1100 орчим тамирчин өрсөлдснөөс манай улсаас өсвөр насны болон мэргэжлийн ангилалд 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцжээ.
Прокурор Л.Соёмботой хийсэн ярилцлагыг тун удахгүй бид www.prokuror.mn сайтдаа нийтлэх болно.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба