ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ  ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дорнод аймгийн Прокурорын газар, аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгаас хамтран хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 25-ны өдөр “Бяцхан зорчигч” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд аймгийн төвд боловсролын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх сургуулиудын захирал, нийгмийн ажилтнууд, аймаг орон нутгийн хүүхэд, гэр бүл, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, хууль хүчний байгууллагуудын удирдлага, холбогдох ажил хариуцсан албан тушаалтнууд оролцов. Энэ үеэр аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Ууганбаатар “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал” сэдвээр, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Ганхуяг “Элэг бүртэн амьдрал” сэдвээр тус тус илтгэл, мэдээлэл тавьж хэлэлцүүлсэн юм. Дээрх зөвлөгөөний хүрээнд аймгийн Прокурор, Цагдаагийн газраас зөвлөгөөнд оролцогчдийн санал, дүгнэлтийг хүлээн авч ажилласан бөгөөд зөвлөгөөнөөс аймаг, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй боловсролын байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн зарим байгууллагуудад хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан  сэргийлэх ажлын чиглэлээр хийж хэрэгжүүлвэл зохих тодорхой арга хэмжээнүүдийг тусгасан “Зөвлөмж” гаргаж хүргүүлэн, зөвлөмжийн биелэлтийг нь аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас хамтран 2018 оны 4 дүгээр улиралд дүгнэж, зөвлөмжийн хүрээнд холбогдох байгууллагуудаас зохион байгуулсан ажил арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд танилцуулан ажиллахаар боллоо гэж Дорнод аймгийн Прокурорын газраас мэдээллээ.