Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газар, Сургалт, судалгааны төв хамтран прокурорын болон захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, шинэлэг санаа, санаачилгыг дэмжих, үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарласны дагуу Хан-Уул дүүргийн прокурорын газраас 1 дүгээр шатны шалгаруулалтыг зохион байгууллаа. Тус дүүргийн прокурорын газрын 8 туслах ажилтан “Шинэчлэгдэн батлагдсан эрүүгийн хууль тогтоомжийн эрх зүйн зохицуулалтын дэвшилттэй ололттой талууд, хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдэвт илтгэл ирүүлснээс Тамгын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг шүүн явуулж, илтгэл тус бүрээр хэлэлцэхэд туслах ажилтан Э.Чанцалнямын бичсэн илтгэл 1 дүгээр байранд шалгарсан тул 2 дугаар шатны шалгаруулалтанд оролцуулахаар боллоо гэж Хан-Уул дүүргийн Прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба