УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН АВТО ХЭСГИЙН АЖИЛТАН НАРЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛЛАА

A- A A+
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН АВТО ХЭСГИЙН АЖИЛТАН  НАРЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛЛАА

Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвөөс  УЕПГ-ын Авто хэсгийн дарга, механикч, диспетчер, жолооч нарт зориулсан сургалтыг  зохион байгууллаа. Сургалтанд Сургалт, судалгааны төвийн дарга М.Гантулга болон хяналтын прокурорууд хичээл орсоноос гадна Цагдаагийн Ерөнхий газрын Замын цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Э.Энхболд, “”Гэгээн Увидас“ Уламжлалтын дотрын эмнэлгийн захирал, ерөнхий эмч Д.Отгонтуяа нар уригдан ирж, сургалт явуулав. Сургалтаар “Прокурорын байгууллагын түүхэн замнал, чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог ”, “Прокурорын байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм, хэрэгжүүлэхэд анхаарах нь”, “Прокурорын байгууллагын нууцын хадгалалт, хамгаалалт, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн үзэл баримтлал, анхаарах асуудал”, “Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын талаар /МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хууль/, Ажлын байрны тодорхойлолт ажил үүргийн хуваарь ”, “Эрүүл аж төрөх ёс ба зөв амьдрах арга барил”, “Замын хөдөлгөөний соёл, жолоочийн ёс зүй”, “Монгол Улсын Замын Хөдөлгөөний Аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрэм тэдгээрт орсон нэмэлт өөрчлөлт, анхаарах зарим асуудал” зэрэг сэдвүүдээр 8 цагийн сургалтыг явууллаа гэж Сургалт, судалгааны төвөөс мэдээллээ.