Прокурорын байгууллагын прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийн хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын Ерөнхий прокурорын газар өнгөрөгч бямба гарагт Улаанбаатар хотоос 100 орчим километр зайтай Төв аймгийн Борнуур сумын нутагт орших “Аглаг бүтээлийн хийд” рүү автобусаар аялах аялал зохион байгууллаа. Аялалд Улс, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газруудын төлөөллүүд оролцож, Аглаг бүтээлийн хийдийн Лусын рашаант суварга, Сэтэрт мод, Цагаан лянхуа хүрд, Аглагийн сүм, Сонин содон зүйлийн музей, Дархлагдсан мод, Үүдэн хад, Эргэх хавцал, Арга билгийн шүтээн, Эхийн сав, Амьдралын үүд мод, Заан хад, Ембүү хад, Лам хад, Тэнгэрийн нударга хад, Мөр хад, Суудал хад, Хүрдэн гишүүнт мод, Гулсдаг хонгил, Үдэлтийн суудал хад, Очирваань бурхны хөрөг гэх мэт байгалийн хачин сонин тогтоцтой танилцаж, цэвэр агаарт аяллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба