ХОВД АЙМГИЙН ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ДУНД “ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН-ДЭВЖЭЭ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ХОВД АЙМГИЙН ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ  ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ДУНД  “ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН-ДЭВЖЭЭ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Ховд аймгийн прокурорын газраас санаачлан тус аймгийн Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын дунд прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, шинээр батлагдсан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан заавар, журмыг таниулах, хууль, журам зааврыг хэрэглэх чадварыг нэмэгдүүлэх, иргэдэд сурталчлах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хууль, эрх зүйн-Дэвжээ” тэмцээнийг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулжээ. Өдөрлөгт зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд, ажилтан, албан хаагчид, иргэдээс бүрдсэн 200 гаруй хүн оролцон, сонирхсон байна. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд  Ховд аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнууд,  Монгол банкны хянан шалгагч, Цэргийн штабын дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч, Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч, Төрийн сангийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч, Статистикийн хэлтсийн улсын байцаагч, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч нарын хамтарсан баг, Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, Тагнуулын газрын эрх бүхий ажилтан, Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын хамтарсан баг, Татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын баг, Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтнуудын баг,  Гадаадын иргэн харьяатын газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд гэсэн  6 багт хуваагдан өрсөлджээ.

Багуудыг  мэндчилгээ,  багийн ахлагч нарын дунд асуулт, хариулт, гэрийн даалгавар, ханын сонины гаргах, шог дуу, гарын авлагын танилцуулга гэсэн 6 шалгуур үзүүлэлтээр дүгнэж байр эзлүүлжээ. 1 дүгээр байранд Татварын хэлтсийн баг, 2 дугаар байранд Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, Тагнуулын газрын эрх бүхий ажилтан, Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын баг, 3 дугаар байранд Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын баг тус тус шалгарч Ховд аймгийн прокурорын газрын нэрэмжит Шилжин явах цом, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан байна.  Тэмцээнд оролцсон  бусад багуудад Батламж гардуулж, ажлын амжилт хүссэн тухай  Ховд аймгийн прокурорын газраас мэдээлэв.