ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРААС ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМ ДАХЬ  СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРААС ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ  АЖЛЫГ СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас “Харьяа сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалгах, шинээр батлагдсан хуулиудыг сурталчлах, прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах” ажлын хүрээнд Ховд аймгийн Цэцэг, Мөст, Алтай, Үенч сумуудаар 2018 оны 4 дүгээр сарын 24- 27-ны өдрүүдэд  ажиллажээ. Шалгалтын бүрэлдэхүүнд Сум дундын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Түвшинтөгсөөр ахлуулсан тус прокурорын газрын бусад албаны хүмүүс ажилласан байна.  Томилолтоор ажиллахдаа олон нийтэд прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийх, харьяа сумдын 2017 оны эрүүгийн нөхцөл байдлыг танилцуулж, дүн шинжилгээ хийх, шинэчлэгдэн батлагдсан хуулиудыг танилцуулах зэргээр иргэдийг мэдээллээр ханган ажилласнаас гадна иргэдийн асуусан асуултад хариулах, тэдний санал хүсэлтийг сонсож, гэмт хэрэг, зөрчлөөс сэрэмжлэх талаар гарын авлага тарааж ажиллажээ. Дээрх ажилд Ховд аймгийн Цэцэг, Мөст, Алтай, Үенч сумдын иргэд, төрийн албан хаагч, Цэцэг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Мон эн ко” ХХК-ийн ажилчид нараас бүрдсэн 380 гаруй хүн хамрагдсан гэж ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРААС мэдээллээ.