Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын нэрэмжит “Спорт наадам 2018” тэмцээн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус спорт наадам нь Баянгол дүүргийн төр, захиргааны 18 байгууллагын дунд зохиогдсон ба сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс гэсэн 4 төрлөөр явагдсан байна. Энэхүү Спорт наадмын Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд Баянгол дүүргийн прокурорын газар хоёрдугаар байр эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагджээ. Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба