ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХУУЛЬ ХЭРЭГЖИЛТИЙН ТУХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХУУЛЬ ХЭРЭГЖИЛТИЙН ТУХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Завхан аймгийн Прокурорын газраас тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нартай хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Уулзалт зөвлөгөөний хүрээнд прокурорын газраас шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлэх явцад тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар тодорхой жишээ баримтад тулгуурлан асуулт, хариулт өрнүүлж, харилцан санал солилцсон нь цаашид хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ болсон байна. Зөвлөгөөнд оролцсон төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокуроруудаас гаргаж буй алдаа зөрчлүүд, анхаарах асуудлын талаар нэгдсэн ойлголтод хүрч  амжилттай болж  өндөрлөсөн байна.