БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хурлын танхимд тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, дүүргийн прокурорын орлогч, ахлах, хяналтын прокурорууд цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсийн удирдах албан тушаалтнууд оролцсон хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа. Хамтарсан зөвлөгөөнөөр хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын чиглэл болон Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр Улсын Ерөнхий прокурорын газраас гаргасан заавар, журам, чиглэлүүдийг цагдаагийн хэлтсүүдийн удирдах албан тушаалтнуудад танилцуулснаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5-д заасан сэжигтнийг мөрдөгчөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагааны хууль зүйн үндэслэлийг шалгасан шалгалтын дүнг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар харилцан ярилцаж, мэдээлэл солилцов. Мэдээллийг Баянзүрх дүүргийн прокурорын газраас бэлтгэв.