Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хууль сахиулах байгууллагуудын бүх нийтийн эрх зүйн боловсролын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа. Нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээнд Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтэс, Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газар, Сум дундын шүүх, Сум дундын цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, Шүүхийн шинжилгээний алба, Өмгөөлөгчдийн зөвлөл, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын тасаг, Нэгдсэн эмнэлэг, хамтран оролцож, иргэд олон нийтэд мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүлсэн үр дүнтэй ажил боллоо.
Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн талаар иргэдэд мэдээлэл өгсний зэрэгцээ байгууллагынхаа үйл ажиллагаа, чиг үүргийг олон нийтэд сурталчлан танилцуулж, замын хөдөлгөөнд оролцогч нарт хүргэх сэрэмжлүүлэг, гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэг, авлигын гэмт хэрэг, зөрчлийн тухай хууль гэсэн гарын авлага, материал тарааж иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг сурталчилж оролцов.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба