СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫНХАН "ҮНДЭСНИЙ БИЧИГ, ӨВ СОЁЛОО ЭРХЭМЛЭГЧ " АЯН ӨРНҮҮЛЭВ

A- A A+
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫНХАН

Тус прокурорын газар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 37 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг тохиолдуулан “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургуультай хамтран прокурор, ажилтнуудын дунд Монгол бичгийн “Хичээнгүй сайхан бичигтэн”, “Хурдан, тод уншигч” шалгаруулах уралдааныг  2018 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр зохион байгууллаа.

“Хичээнгүй сайхан бичигтэн”-ээр тэргүүн байранд хяналтын прокурор А.Ариунзаяа, дэд байранд хяналтын прокурор А.Энхтуяа, гутгаар байранд аймгийн ерөнхий прокурорын орлогч Б.Энхтулга,  “Хурдан, тод уншигч”-аар  тэргүүн байранд хяналтын прокурор А.Ариунзаяа, дэд байранд хяналтын прокурор Д.Нямдэлэг, гутгаар байранд хяналтын прокурор А.Энхтуяа нар тус тус шалгарлаа. Үндэсний бичиг соёлын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээний үеэр аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захиргаанаас тус хамт олныг идэвхи санаачлагатай оролцож, прокурор, ажилтнуудаа бүрэн хамруулсанд талархаж Монгол бичгийн “Уран бичлэг”-ээр прокурор, ажилтнуудын нэрийг бичиж дурсгал болгон хадгалуулсан талааар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас мэдээллээ.