СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН АХЛАХ ПРОКУРОР Б.ЭНЭРЭЛ СПОРТЫН ДЭД МАСТЕР БОЛОВ

A- A A+
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН  АХЛАХ ПРОКУРОР Б.ЭНЭРЭЛ СПОРТЫН ДЭД МАСТЕР БОЛОВ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Баянгол, Чингэлтэй дүүргийн прокурорын газруудтай хамтран Прокурорын байгууллагын Нийслэлийн бүсийн спортын бага наадмыг  2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 5 дугаар сарын 06-ны өдрийн хооронд амжилттай зохион байгуулав.

Спортын бага наадмаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Энэрэл “Сагсан бөмбөг”-ийн спортын дэд мастер цолоор шагнагдсаныг  тэмцээний нээлтийн ёслолын үеэр Прокурорын биеийн тамир спортын зөвлөлийн дарга Э.Амарбат гардуулан өгч, цаашдын ажил, спортод амжилт хүссэн байна.