Баянхонгор аймгийн Прокурорын газар нь прокурор ажилтнуудад “Сэтгэлийн өнгө” гэр бүл, сэтгэл судлалын төвийн тэргүүн, гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатарыг урьж, “Өөртөө тусалж, өөрийгөө хөгжүүлэх”, “Эерэг хандлага, ач холбогдол”, “Сэтгэл зүйн эрүүл мэнд” зэрэг сэдвүүдээр лекц уншууллаа. Сэтгэл зүйч, доктор Г.Наранбаатар нь прокурор, ажилтнуудын дунд анхаарал шалгах хөгжөөнт тоглоом тоглуулж, өөрийгөө хөгжүүлэх, эерэг харилцаа хандлагыг хэрхэн бий болгох талаар мэдлэг олгосон нь үр дүнтэй боллоо.
Мөн эх хэлээ дээдлэх, зөв бичих үүднээс аймгийн Боловсрол соел урлагийн газраас мэргэжилтэнг урьж, монгол хэлний зөв бичгийн дүрэм, найруулга зүй сэдвээр сургалт явуулсан байна.
Сургалт монгол хэлний зөв бичгийн дүрэмд журамласан 700 гаруй үгсийг хэрхэн бичих ,өгүүлбэрийн найруулга зүй, зөв бичгийн дүрмээр дасгал ажиллуулсан нь үр өгөөжтэй байлаа гэж Баянхонгор аймгийн Прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба