ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРУУД ИХ ДЭЭД БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

A- A A+
ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРУУД  ИХ ДЭЭД БОЛОН ЕРӨНХИЙ  БОЛОВСРОЛЫН  СУРГУУЛИУДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ   ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

Дорнод аймгийн Прокурорын газрын 2018 оны 2 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийжээ. Тус газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорууд  Дорнод их сургууль, Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Ерөнхий боловсролын 1,2,5,8,11,12, Шинэ хөгжил, Шинэ зуун, Хан-Уул цогцолбор сургуулиудын ахлах ангийн 768 оюутан, сурагчдад “Зөрчлийн тухай хууль болон гэр бүлийн хүчирхийлэл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” сэдэвт сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 04-нийг хүртэлх өдрүүдэд зохион байгуулж ажиллаа. Сургалтын үеэр тус Прокурорын газраас бэлтгэж, хэвлэсэн 3 төрлийн гарын авлага тараах материал танилцуулсан ба сургалтанд хамрагдсан оюутан, сурагчид асуулт өрнүүлэн энэхүү үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцлоо.

Ерөнхий боловсролын сургуулийн захиралууд дээрхи үйл ажиллагааг сайшаан хүлээн авч, цаашид дунд ангийн сурагчдад сургалт зохион байгуулахад хамтран ажиллах болохоо илэрхийлсэн үр дүнтэй ажил болсон талаар Дорнод аймгийн Прокурорын газраас мэдээллээ.