Дорнод аймгийн Прокурорын газрын Биеийн тамир, спортын салбар зөвлөлийн 2 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх, оюуны алжаалыг тайлах зорилгоор “Шатар”, “Даам”-ны аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр тус Прокурорын газарт амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд Дорнод аймаг дахь Шүүх, Прокурор, Цагдаагийн газар, Өмгөөлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний албаны төлөөллүүд хамрагдсан байх бөгөөд эрэгтэй шатар, эмэгтэй даам гэсэн 2 төрлөөр шалгаруулжээ.Тэмцээн тойргийн журмаар тоглон их онооны системээр дүгнэхэд шатрын төрөлд аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч П.Амаржаргал, даамны төрөлд Шүүхийн шинжилгээний албаны нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Э.Дэлгэрцэцэг нар тэргүүн байрыг эзэлж, Аймгийн ерөнхий прокурорын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан талаар Дорнод аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба