НПГ-ЫН ШГАХТХ НЬ МҮОНТ-ИЙН “ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ" НЭВТРҮҮЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ

A- A A+
НПГ-ЫН ШГАХТХ НЬ МҮОНТ-ИЙН “ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийслэлийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс нь Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн “Эрх зүйн хөтөч” нэвтрүүлгийн редакцтай хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж буй хоригдлуудыг ажлын байраар хэрхэн хангаж байгааг газар дээр нь танилцуулж, телевизийн нэвтрүүлэг бэлтгэжээ. Тус хорих анги 2018 онд ШШГЕГ-ын харьяа “Газар ивээл УҮГ”, “Говь”, “Гоёо” зэрэг үйлдвэр, аж ахуйн газруудтай гэрээ байгуулан гутал, малгай, ноос, ноолууран эдлэлийн үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг байрлуулж 395 хоригдлыг ажлын байраар хангаж энэ оны эхний 1 дүгээр улирлын байдлаар нийтдээ 45.672.000  төгрөгний цалин хөлс олгосон байна.

 Дээрхи хоригдлуудын цалин хөлснөөс гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохиролд 8.575.000 төгрөгийг суутгаж, ар гэрт нь 9.292.000 төгрөгийг шилжүүлжээ. Хоригдлууд ял эдлэх хугацаандаа ажлын байраар бүрэн хангагдаж байгаа нь хоригдлуудын засрал хүмүүжилд эерэг үр нөлөөтэй бөгөөд гэм хорын хохирол төлбөрийг өөрсдөө төлж барагдуулах зэрэг олон талын ач холбогдолтой ажил болсон талаар Нийслэлийн прокурорын газраас  мэдээллээ.