БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ,ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТИЙН ТӨВШИН ТОГТООХ СОРИЛ ӨГЧЭЭ

A- A A+
БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ,ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТИЙН ТӨВШИН ТОГТООХ СОРИЛ ӨГЧЭЭ

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаар зарлиг, Биеийн тамир спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр, Монгол улсын “Чийрэгжүүлэх бялдаржуулах үйлчилгээ” 2005:5583 стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хүн амийн бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг аймгийн хэмжээнд жил бүр зохион байгуулах ажлын хүрээнд Завхан аймгийн засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/184 тоот захирамж болон Аймгийн прокурорын газрын прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын дагуу тус аймгийн прокурорын газрын нийт прокурор, ажилтнуудыг төрийн болон аж ахуй нэгж байгууллагын албан хаагчдаас бие сорил авах хуваарийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 11:00 цагт хүн ам бие бялдарын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорилыг өгүүлэх ажлыг зохион байгууллаа.

Ерөнхийлөгчийн зарилгаар найм дахь жилдээ авч буй энэ сорилд Монгол Улсын 3-64 хүртэлх насны иргэн бүр хамрагдахаар заасан байна. Дээрх сорилоор аймгийн Прокурорын газрын прокурор ажилтнууд тэсвэр, тэнцвэр, гарын хүч, хэвлийн хүч, хурд, уян хатан зэргийг тодорхойлж, мөн эмчийн үзлэгт хамрагдсан талаар Завхан аймгийн прокурорын газраас мэдээллээ.