Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хууль зүйн салбарт зохиогч, судлаачдын шинээр бүтээсэн бүтээлийг танилцуулах, хууль зүйн салбарын болоод иргэд, олон нийтэд хүргэх, мэдээлэх, тухайн судлаачийн судалгааны ажилд нь дэмжлэг үзүүлэх, бүтээлийг танилцуулах, шинжлэх ухаан, судалгааны болоод практикт эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ бүтээлийн танилцуулга арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ удаад Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, Хууль Сахиулахын Их сургуулийн докторант Ш.Баасандоржийн “Ром-Германы эрүүгийн процесс” шинэ бүтээлийн танилцуулгыг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн /Мягмар гараг/ 15 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгуулах гэж байна. Тус бүтээлийг хууль зүйн доктор Б.Батзориг хянан тохиолдуулжээ. Шинэ бүтээлийг танилцуулах арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба