Завхан аймгийн прокурорын газраас Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газар, аймгийн Цагдаагийн газартай хамтран хүүхдийг зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “бяцхан зорчигч аян”-ыг зохион байгууллаа.
Завхан аймгийн Улиастай суманд үйл ажиллагаагаа явуулдаг сургуулиуд дээрх арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд оролцож, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлдсэн урлагийн үзүүлбэрээ тоглож үзүүллээ. Мөн аяны хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Улиастай суманд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулиудын захирал нийгмийн ажилтнуудаг оролцуулан хүүхдийг зам тээврийн осол, аюулд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлэлцүүлэг хийсэн байна. Хэлэлцүүлэгт Прокурор, Цагдаагийн газрын албан хаагчид болон Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид хамрагдсан бөгөөд сургууль, хуулийн байгуулага, эцэг, эхийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах талаар хэлэлцүүлэгт оролцсон байгууллагуудын хамтарсан албан бичгийг нутгийн удирдлагын байгууллагад хүргүүлэх, сургуулийн цагдаа хэрхэн ажиллуулах талаар нийт эхчүүдэд зөвлөмж өгөх зэрэг шийдвэрүүдийг гаргалаа. Завхан аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба