БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН МОД ТАРИЛАА

A- A A+
БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН МОД ТАРИЛАА

Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт Монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн “Бямба” гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ.

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр Булган аймгийн Прокурорын газрын хамт олон  аймгийн Булган сумын Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнд “гоёлын гүйлс”, “шар хуайс” зэрэг мод тарьж сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч болон Тохижилт үйлчилгээний газарт хүлээлгэн өглөө.