ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ-ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС  ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ-ЗӨВЛӨГӨӨНИЙГ  ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Орхон аймгийн Прокурорын газраас  2018 оны 04  сарын 27 ны  өдөр зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 17 байгууллагын удирдлагуудтай хамтарсан уулзалт-зөвлөгөөнийг  зохион байгууллаа. Хамтарсан уулзалт-зөвлөгөөнд тус аймгийн прокурорын газрын ерөнхий  прокурор Г.Эрдэнэбаатар  Зөвлөгөөний зорилго, чиглэл, Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлалын талаар,  хяналтын прокурор Ч.Сэлэнгэ ”Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чанар үр, дүн,2018 оны 1 дүгээр улиралд шалган шийдвэрлэсэн зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл, зөрчлийн хэргийн шалтгаан нөхцөлийг судалсан дүн, цаашид анхаарах асуудлын талаар” тус тус мэдээлэл хийсэн байна.  Зөвлөгөөнөөр Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх явцад тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар  харилцан санал солилцсон нь цаашид хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ болсон талаар Орхон аймгийн Прокурорын газраас мэдээллээ.