НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОЖ, ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧИЛЛАА

A- A A+
НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОЖ, ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ  СУРТАЛЧИЛЛАА

Өвөрхангай аймгийн прокурорын газраас тус орон нутгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсээс зохион байгуулсан  нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжуудаар иргэд мэдээлэл өгч, прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчиллаа.

 Нээлттэй хаалганы өдөрлөгийн үйл ажиллагаанд  тус аймгийн прокурорын газрын прокурор, ажилтан нар  иргэд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан гомдол, хүсэлтийг хүлээн авч,   хууль эрх зүйн зөвлөгөө өгч,  Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон “Прокурорын байгууллагад өргөдөл, гомдол хэрхэн гаргах вэ” зэрэг хууль сурталчилсан брошур, гарын авлага тараасан талаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас мэдээллээ.