Улсын Их хурлын гишүүн Х.Нямбаатар санаачлан УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтран Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор шүүх, прокурор, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудыг оролцуулан 2018 оны 05 дугаар сарын 12 ны өдөр Хууль сахиулах их сургуулийн хурлын танхимд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Улсын Их хурлын гишүүн Х.Нямбаатар, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Нийслэл, дүүргийн эрүүгийн болон захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Гааль, Татвар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад эрх бүхий байгууллагуудын удирдах болон эрх бүхий албан тушаалтнууд оролцов.
Улсын ерөнхий прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэл, Тээвэр, дүүргийн болон зарим аймаг, сум дундын прокурорын газрын 50 гаруй прокурорууд тус хэлэлцүүлэгт оролцов.
Улсын Ерөнхий прокурорын газраас хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн 10 аймаг, 2 сум дундын прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналтын ажил хариуцсан прокуроруудыг Нийслэл, Чингэлтэй дүүргийн прокурорын газруудын ажил байдалтай танилцуулж, харилцан туршлага солилцууллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба