Баянгол дүүргийн прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих прокуроруудаас хяналтын харьяа дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Цэргийн штаб, Онцгой байдлын хэлтэс /гал түймэр,гамшгаас хамгаалах/, Шийдвэр гүйцэтгэх алба, Мэргэжлийн хяналт, Татвар, Нийгмийн даатгалын хэлтэс, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Улсын бүртгэл, Статистикийн хэлтэс, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төр сангийн нягтлан бодох бүртгэл, хүүхдийн эрхийн улсын байцаагч ,зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан нараас 2018 оны 05 сарын 17-ны өдөр Зөрчлийн хууль,Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар эрх зүйн мэдлэгийн сорилын шалгалт авлаа.
Шалгалтанд тус дүүргийн Татварын хэлтсийн бие бүрэлдэхүүн бусдаасаа илүү үнэлгээ авч “Тэргүүн “ байр эзэлсэн талаар Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба