ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫНХАН АМРАЛТ, СУРГАЛТЫН ТӨВ МОЙЛТЫН ТОХОЙД МОД ТАРИВ

A- A A+
ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫНХАН  АМРАЛТ, СУРГАЛТЫН ТӨВ  МОЙЛТЫН ТОХОЙД МОД ТАРИВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласан  билээ.  2010 оноос хойш  зохион байгуулагдаж байгаа  энэ арга хэмжээгээр Тээврийн прокурорын газрынхан прокурорын байгууллагын амралт, сургалтын төв болох Мойлтын тохойд 26 ширхэг чацарганы мод тарьжээ. Түүнчлэн тус амралтын зуны байрны  орчин талбайг  зүлэгжүүлэх ажлыг  хийсэн байна. Тэд мод тарих  ажлыг тогтмолжуулж,  амралт, сургалтын төвд  жил бүр нэмж жимс, жимсгэний мод тарих ажээ.

Тээврийн прокурорын газрын хамт олон байгууллагынхаа амралт, сургалтын төвыг  ногоон талбайтай болгох ажилд нэгдэхыг  бусад прокурорын газруудад уриалж байна.