Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласан билээ. 2010 оноос хойш зохион байгуулагдаж байгаа энэ арга хэмжээгээр Тээврийн прокурорын газрынхан прокурорын байгууллагын амралт, сургалтын төв болох Мойлтын тохойд 26 ширхэг чацарганын мод тарьжээ. Түүнчлэн тус амралтын зуны байрны орчин талбайг зүлэгжүүлэх ажлыг хийсэн байна. Тэд мод тарих ажлыг тогтмолжуулж, амралт, сургалтын төвд жил бүр нэмж жимс, жимсгэний мод тарих ажээ.
Тээврийн прокурорын газрын хамт олон байгууллагынхаа амралт, сургалтын төвыг ногоон талбайтай болгох ажилд нэгдэхыг бусад прокурорын газруудад уриалж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба