Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газар өсвөр насны хүүхэд гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор харьяа сумдын Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад яриа таниулга хийх ажлыг эрчимжүүлээд байна. Тус ажлын хүрээнд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлье” уриан дор “Манай сум-Хүчирхийлэлгүй сум” сэдвээр тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлаж эхний 3 байрыг шалгаруулж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнажээ.
Шагнал гардуулах арга хэмжээний үеээр "Хөтөл" Ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдад “Хүүхдийн эрх, үүрэг, хариуцлага” сэдвээр хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулга яриа таниулга хийсэн байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба